Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутаг дахь Баян-Намсрай бурхныг тус аймгийн “Батс-Өргөө” ХХК-ийн захирал Ж.Батсайханы санаачилгаар сэргээн засчээ. Энэхүү ажлыг нутгийн ах дүүсийн оролцоотойгоор хийж, Цагаан хайрхан ууланд залсан байна. Намсрай бурхныг залах ёслолын арга хэмжээнд Тарвилан хийдийн хамба Т.Ариунболд тэргүүтэй лам хувраг ном хурж, маань хөгжөөсөн байна. Мөн энэ үеэр долоон бурхны тахилга болж Гурван насны хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан болжээ. Мөн аймгийн дуу, бүжгийн “Алтай” чуулгын уран бүтээлчид болон дуучин Б.Батмэнд хүрэлцэн очиж, оролцсон байна.
Э.Сар