Энэтхэгт мөргөлдөөн гарч, 35 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.25-нд нийтлэгдсэн

Энэтхэгт мөргөлдөөн гарч, 35 хүн амь үрэгджээ

Энэтхэгийн үндэстний цөөнхийнхний  хооронд үүсээд буй сөргөлдөөн, хүчирхийлэл дөрөв хоног үргэлжилж, өнөөдрийн байдлаар 35 хүн амь үрэгдээд байна. Мөн Ассам мужийн тосгоны 170 мянган иргэн мөргөлдөөнөс зугтаж, гэр орноо орхин дүрвэжээ. Тэд хоргодох газар хайж, мужийн захиргааны газрын байр болон сургуулиуд руу хүчээр нэвтрэхийг оролдсон байна. Өнгөрсөн баасан гаригаас хойш мөргөлдөөнд оролцогчид олон мянган хүмүүсийн гэрийг шатааж, гэм зэмгүй олон иргэнийг гэмтээжээ. Өнгөрсөн шөнө л гэхэд Ассам мужийн оршин суугчид болох “Бодо” үндэстэн болон Лалын шашинтнуудын  хооронд гарсан хүчирхийллийн улмаас найман хүн амь үрэгджээ. Мөргөлдөөнөөс дайжиж буй хүмүүсийн дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байгаа ба Засгийн газраас тэднийг цэргийн хамгаалалт бүхий хоргодох газарт байрлуулж, хоол хүнсээр хангаж буй аж.

Б.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж