Монголын урчуудын эвлэлийн гишүүн, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач О.Дарамбазар, “Хөх нар” төвийн гишүүн, зураач З.Өсөхбаяр, “Хөх нар” төвийн зөвлөх гишүүн, зураач С.Машбат нарын “Гурван зураачийн хамтарсан бүтээлийн үзэсгэлэн” өнөөдөр 17.00 цагт “Цагаандариум” арт галлерейд нээлтээ хийнэ. Уг үзэсгэлэн нь гурван зураачийн сүүлийн үеийн уран бүтээлийн чиг хандлагыг харуулсан бөгөөд нийт 40 гаруй бүтээлийг дэлгэн сонирхуулах юм байна. Үзэсгэлэн 20 хоног үргэлжилнэ.
Д.ЖАРГАЛ