Английн нэрт кино жүжигчин Жоели Ричардсон ээжийнхээ хамт далайн эрэгт амарчээ. Жоели Ричардсон бол Америкийн Showtime телевизийн “The Tutors” киноны Английн хатан хаан Екатерина Паррын дүрээр олонд танигдсан билээ. Тэрбээр далайн эргийн шаргал элсэн дээр энгийн мөртлөө сонгодог хар өнгийн усны хувцастай байжээ. Өдгөө 47 настай Жоели болон түүний ээж болох 75 настай Ванесса Редгрейв нар өдөр ирэх бүр адилхан болж байгаа гэнэ. Тэд ижил усны хувцас сонгосон нь бүр ч адилхан харагдуулж байсан аж.
Хатагтай нар Италийн үзэсгэлэнт Корсика арал дээр энэ өдрүүдэд амарч байгаа юм байна.
Э. Анхтуяа