![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/43f89b499184e643/6cef1a619b7b029bbig.jpg)
УИХ-ын дарга З.Энхболд, УИХ дахь АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг, ИЗНН-ын гишүүд танхимд орж ирсэн ч хуралдаан эхэлж чадалгүй хэсэг удсан юм. Гишүүн Н.Батбаяр өөрийнхөө болоод хэд хэдэн гишүүний картыг сугалж аваад танхимаас гарч одсон. Н.Батбаяр гишүүн, АН-ын дарга Н.Алтанхуяг нар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнбат гишүүний өрөөнд хэсэг байгаад гарч ирэв.
Үүний дараа 16.06 цагт чуулганы хуралдаан эхэлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны бүтцийг хэлэлцэж, санал хураан дэмжиж, байнгын хороог байгууллаа. Товлосон цагт байнгын хороо хурлаа хийж, даргаа сонгохыг УИХ-ын дарга З.Энхболд даалгаснаар хуралдаан 16.14 цагт өндөрлөлөө.
Д.ОЮУН