Хараагүй хүмүүсийн нүдийг чих нь орлоно

Хуучирсан мэдээ: 2012.07.25-нд нийтлэгдсэн

Хараагүй хүмүүсийн нүдийг чих нь орлоно

Израильд байрладаг Йерусалемийн их сургуулийн зохион бүтээгчид хараагүй хүмүүст зориулан онцгой нүдний шил бүтээжээ. EyeMusic хэмээн нэрлэсэн энэ шил нь камер болон чихэвчтэй юм. Ингэснээр харж буй дүрсийг ямар нэг дуу авиагаар илэрхийлэх гэнэ. Товчхондоо бол харж буй объектоо харагдах байдлаар нь шинжиж, чихэвчээр дамжуулан хэрэглэгчдэд мэдээлэл өгөх бөгөөд өнгө бүрийг өөр өөр чимээгээр илэрхийлдэг ажээ.
               

                                                                                                                                               Т.Мөнхтүвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж