“Sprite 3vs3” сагсан бөмбөгийн тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2012.07.25-нд нийтлэгдсэн

“Sprite 3vs3” сагсан бөмбөгийн тэмцээн болно

“MCS Coca-Cola” ХХК болон “TLG-13” ТББ хамтран зохион байгуулдаг “SPRITE-3VS3” гудамжны сагсан бөмбөгийн тэмцээн наймдугаар сарын 3-нд эхлэх гэж байна. Тэмцээн ирэх сарын 3-нд Багануурт эхлэх бол 5-нд Эрдэнэт хотод, 7-нд Дархан хотноо болох аж.  Харин  Улаанбаатар хотод дүүрэг тус бүрт 9-11-ний хооронд болох юм. Ингээд нийслэлийн шигшээ тоглолт наймдугаар сарын 12-нд Сүхбаатарын талбайд өрнөнө.

Тэмцээнд оролцох эрэгтэй багийн тамирчид 16 хүртэлх ба түүнээс дээш гэсэн хоёр ангиллаар өрсөлдөх бол эмэгтэйчүүд ямар нэг ангилалгүй өрсөлдөх аж. Тэмцээн таван минутаар дөрвөн үе явагдах бөгөөд тоглолтын туршид авсан багийн оноо 33-т хүрвэл тухайн багт шууд хожил өгөх юм байна.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж