62 гэр цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.25-нд нийтлэгдсэн

62 гэр цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна

Малчдын хүүхдийг цэцэрлэгт хамруулан сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд ахуйн нөхцөл боломж тааруухан байдаг. Харин Говь-Алтай аймаг нийт 83 багийнхаа 62 багт нь гэр цэцэрлэг ажиллуулж эхэлсэн байна. БСШУЯ, Дэлхийн банкны “Үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл” төсөл хөтөлбөр, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын Говь-Алтай аймаг дахь орон нутгийн хөтөлбөр, “Тогтвортой амьжиргаа-2” хөтөлбөрийн хүрээнд сумдад цэцэрлэгийн гэр, тоглоом наадгай нийлүүлж, малчдын хүүхдийг цэцэрлэгт хамруулан сургах боломжийг нэмэгдүүлж өгсөн талаар duulian.mn сайтад мэдээсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж