
МАН-ын Бага хурал хаалттай үргэлжилж байна. Ингэхдээ МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн зүгээс Ерөнхий нарийн бичгийн даргад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар нарыг санал болгосон тул Бага хурлын гишүүд хүн нэг бүр дээр санал шүүмжлэл өрнүүлж байна гэсэн мэдээллийг эх сурвалж дамжууллаа. Санал шүүмжлэл дуусангуут нууцаар санал хурааж, хэн нь Бага хурлын гишүүдээс хамгийн их санал авна, тэр дагуу Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох аж.
Г.ДАРЬ