АНУ-ын ТНБД-ын орлогчийн үүрэг гүйцэтгэгчтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2012.07.25-нд нийтлэгдсэн

АНУ-ын ТНБД-ын орлогчийн үүрэг гүйцэтгэгчтэй уулзав

Монгол Улсаас Австри Улсад суугаа Элчин сайд Ж.Энхсайхан өчигдөр /2012.07.24/ АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Зэвсэглэлд хяналт тавих болон Олон улсын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн орлогчийн үүрэг гүйцэтгэгч Роуз Готемоллертэй Венийн Хофбургийн ордонд уулзав. 

Хоёр тал Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-д гишүүнээр элсэх, Монгол Улс итгэлцэл болон аюулгүй байдлыг бэхжүүлэх арга хэмжээнүүдийг зохицуулсан Венийн баримт бичгийг хэрхэн хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар санал  бодлоо солилцсон байна.

Мөн Монголын тал Монгол Улсын цөмийн зэвгээс ангид статусын асуудлаар Монгол Улс, цөмийн зэвсэгтэй таван гүрний хооронд явагдаж буй яриа хэлэлцээг түргэтгэх асуудлыг тавьсан байна гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж