Сүхбаатар аймгийн Халзан сумын нутагт долдугаар сарын 19-20-нд шилжих шөнө хүчтэй аадар бороо орж, улмаар тус сумын Засаг даргын Тамгын газрын байранд аянга бууж, бүхэлдээ шатсан байна. Шөнийн цагаар аянга буусан тул азаар ямар хүний амь нас эрсдээгүй ч баримт бичгүүд нь бүгд шатаж, үгүй болжээ. Энэ талаар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын дарга н.Анхбаяраас тодруулахад “Энэ нь байгалийн гамшигт үзэгдэл байсан. Аймгийн Онцгой байдлын газар, галын шинжээчид, цагдаагийн байгууллага хамтран хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна” гэв.
Н.БАЙГАЛЬ