“Гарамгай сайн дуучин” улсын уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2012.07.25-нд нийтлэгдсэн

“Гарамгай сайн дуучин” улсын уралдаан болно

Зүүн
аймгуудын дуучдын дунд “Гарамгай сайн дуучин” шалгаруулах улсын
уралдааныг наймдугаар сарын 3-5-нд Хэнтий аймгийн театрт зохион
байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр “Монгол концертийн төв”,
“Чингисийн гурван нуур” ХХК-иас мэдээлэл хийлээ. Уг уралдаанд зүүн
бүсийн аймгуудын дуучид ардын богино дуугаар уралдах аж. Уралдааны явцад
дууны чадвар, дуу сонголт, хувцаслалт, оролцоо, тайзны соёл зэргийг
харгалзан үзэж шүүх юм байна. Ерөнхий шүүгчээр Монгол Улсын Соёлын
гавьяат зүтгэлтэн, Буриад улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа гуай
ажиллах аж. Уралдааны эхний долоон байрт шалгарсан уран бүтээлчдийг
шагнан урамшуулах юм байна.  

                                                                                                                                    
Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж