Нийгмийн даатгалын сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.07.25-нд нийтлэгдсэн

Нийгмийн даатгалын сургалт эхэллээ

Нийгмийн даатгалын ерөнхий газраас малчид, албан бус хэвшилд ажиллагсдыг нийгмийн даатгалын талаарх мэдлэг, мэдээллийг өгөх төлөөлөгч, сургагч багш нарыг бэлтгэх зорилготой сургалтыг өнөөдөр 09.00 цагаас Үйлдвэрчний эвлэлийн хороонд эхлүүллээ. Сургалт нийт 24 цаг буюу гурван хоногийн турш үргэлжлэх юм. Сургалтад 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн салбарын ҮЭ-ийн  хорооны дарга, мэргэжилтнүүд оролцож байна. Сургалтын хамрах сэдвийн хувьд,  малчдын болон хувийн хэвшилд ажиллагсдын хөдөлмөрийн харилцаа, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдах тухай цогц асуудлыг ярилцах юм байна.  

Малчид болон хувийн хэвшлийнхнийг ийнхүү сургалтад хамруулж байгаа нь нийгмийн даатгалд хамрагдах хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдний ирээдүйг баталгаажуулах сайн талтай болох талаар албаныхан онцолж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж