Монголын залуусын №1 сонголт, шинэ бүхний эхлэл Ве брэндийн хэрэглэгчид эх орон, үеийн залуусынхаа төлөөлөл болж нэр алдраа цуурайтуулсаар байна.
Мобиком корпораци Эх орныхоо мянга мянган залуусын үлгэр дуурайл болж, хүсэл тэмүүллээ биелүүлэн улсынхаа нэрийг өндөрт өргөсөн 2008 оны олимпийн медальтнууд, Монгол Улсын хамгийн залуу аварга, шинжлэх ухааны залуу эрдэмтэн зэрэг алдартнуудад хүндэтгэл үзүүлэн бүтээгдэхүүний дээжээ өргөн барьдаг уламжлалтай.
Олон улсын математикийн олимпиадад дунд сургуулийн математикийн мэдлэгийн хүрээнд алгебр, комбинаторик, геометр, тооны онол гэсэн 4 төрлийн салбараас сонгосон бодлогууд ирдэг бөгөөд тэмцээн 2 өдөр үргэлжилж, өдөр бүр 4 цаг 30 минутанд 3 бодлого бодож, бодлого бүрээс 7, нийт 42 оноо цуглуулах дүрэмтэй байдаг юм байна. Харин Э.Төрбат 94,15 хувийн үнэлгээтэйгээр хамгийн өндөр оноо цуглуулж алтан медаль хүртсэн юм байна.
Олон улсын математикийн олимпиад нь анх 1959 онд Румын улсын нийслэл Бухарест хотод болж долоон улсын баг оролцож байжээ.