УИХ-ын чуулган хуралдах эсэх нь тодорхойгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.07.25-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулган хуралдах эсэх нь тодорхойгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт зарлагдсан боловч одоогоор эхлэх эсэх нь тодорхойгүй байна. Хуульд зааснаар УИХ-ын даргыг томилсноос хойш 24 цагийн дотор багтан УИХ дахь намын бүлгүүд байгуулагдаж, энэ тухайгаа УИХ-ын даргад албан ёсоор мэдэгдэж зөвшилцөх ёстой. Гэвч УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс эл асуудлын хүрээнд УИХ-ын даргад ямар нэг хариу өгөөгүй байгаа аж. Тиймээс УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.00 цагт эхлэх боломж хомс, УИХ дахь МАН-ын бүлгээс ирүүлэх хариуг хүлээж буй мэдээлэл байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж