Зарим хорих ангийн дарга нарыг сэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2012.07.25-нд нийтлэгдсэн

Зарим хорих ангийн дарга нарыг сэлгэлээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал М.Ганхүү зарим хорих ангийн дарга нарыг сэлгэж, ажиллуулах тушаал гаргасан байна. Тодруулбал, Хэнтий аймаг дахь ШШГА, Хорих 419 дүгээр ангийн даргаар ажиллаж байсан, дэд хурандаа М.Алтан-Очир ОХУ-ын Дотоод явдлын яамны академид суралцахаар явсан тул тус ангийн даргаар Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийн дарга, хошууч А.Намсамандыг томилсон байна. Харин А.Намсамандын ажлыг Хорих 441 дүгээр ангийн дарга, дэд хурандаа О.Хадбаатарт хүлээлгэн өгчээ. О.Хадбаатарын ажлыг 411 дүгээр анги буюу Хүүхдийн хорихын дарга, хурандаа Н.Лхагвасүрэн авсан байна. Харин Хүүхдийн хорихын даргаар ШШГЕГ-ын Жижүүрийн шуурхай бүлгийн дарга, хурандаа З.Батхуяг ажиллахаар болжээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж