Наадам ирэх сарын 4, 5-нд Гачууртын “Монгол шилтгээн”-д болох бөгөөд оролцох хамтлагуудыг маргааш хүртэл бүртгэхээр болсон юм. Өөр нэг шинэхэн мэдээллийг дуулгахад, энэ жилийн наадамд ямар хамтлагууд оролцохыг тэсч ядан хүлээж байгаа бол маргааш асуултандаа хариултаа авч болох нь. Маргааш хамтлагуудыг шалгаруулах тоглолт 17.00 цагт C1 телевизийн студид болох юм. Харин наадмын зочин хамтлагаар Японы “Taffy” хамтлаг ирэхээр болсон билээ. Өмнөх жилүүдэд ОХУ-ын болон Английн хамтлагууд зочноор ирж байсан юм.
Тасалбарын тухайд, дан хоёр дахь өдрийн тоглолтыг үзэх нь 15 мянган төгрөг, хоёр өдрийнх нь 20 мянган төгрөг, таван хүн хоёр өдрийнхийг 80 мянган төгрөгний багцаар, арван хүн хоёр өдрөөр бол 150 мянган төгрөгний тус тус багцаар үзэх боломжтой юм байна. Худалдаанд гармагцаа “шуураад” дуусдаг тасалбар нь удалгүй зарагдаж эхлэх гэнэ.
Сонирхуулахад, өмнөх жилүүдийн сүлд дууг явмагц “Playtime”-ыг санадаг гэсэн хөгжим сонирхогчдын дурдатгал байдаг билээ.
Тэгвэл энэ жилийн дуу… энд дарж сонсоно уу.