Эмэгтэйчүүдтэй хэрхэн хамтран ажиллах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдтэй хэрхэн хамтран ажиллах вэ?

хСудалгаанаас харахад ажил дээр эрчүүд эмэгтэйчүүдээс 32 хувиар илүү бүтээлч байдаг нь тогтоогджээ. Ихэнх үйлдвэрийг эрчүүд удирддаг бол эмэгтэйчүүд гол төлөв хурал цуглаан, холбооны тэргүүн байдаг нь үүнийг нотолж байгаа юм. Гэвч санаа зовох хэрэггүй. эмэгтэйчүүдэд найдаж болно. Хэрэв эмэгтэйчүүд эрчүүдийн ажлын арга барилаас суралцвал тэд ажилдаа идэвхи санаачлагатай байгаад зогсохгүй ажил дээр илүү найрсаг, таатай уур амьсгал бүрдэж ажиллах орчин цэвэр тохилог болох юм.
Дээрх судалгааны үр дүнд тулгуурлан хатагтай нарыг илүү идэвхитэй ажиллуулах хэд хэдэн шийдэлд хүрчээ. Эмэгтэйүүдийн хамаг цагаа дэмий зүйл ярьж өнгөрөөдөг зуршлыг арилгахын тулд доорх зүйлсийг анхаараарай.

Эмэгтэйчүүдтэй зэрэгцэж суух хэрэггүй.  

Ахлах сургуульд нийлж суугаад бусдыгаа муулж, чалчиж суудаг охидыг албаар тус тусад нь суулгадагтай адил менежерүүд ч мөн адил ажлын цагаар чалчиж суудаг хүмүүсийг хамт байлгах хэрэггүй. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийг хамтад нь нэг баг болгох нь зүйтэй. Нэг албанд гурваас илүүгүй эмэгтэй нэг эрэгтэй байхад хамгийн оновчтой шийдвэр гарч ажлын бүтээмжид  сайнаар нөлөөлнө. Мөн түүнчлэн ганц бие  үзэсгэлэнтэй эмэгтэй эрчүүдээс амархан тушаал дэвших хандлагатай байдаг.
Тэднийг тугаарлах нь элдэв яриа гарахаас таслан зогсоодог. Эмэгтэйчүүд элдэв хов жив ярих дуртай байдаг. Тэдний хов жив зөвхөн оффисын ажилчдаар зогсохгүй телевизийн цувралууд болон нөхөр нь араар нь таьсан хөөрхий Сандра Баллокын тухай цуурна. Ийм яриа ажлын өдрийн ихэнх цагийг үрэн таран хийнэ. Ажилтай холбоотой байсан ч ийм хов жив бага  гарах нь чухал.   
Үүнээс гадна эмэгтэйчүүд онлайнаар худалдаа хийхдээ дуртай бараагаа сонгох гэж эрчүүдээс 63 хувиар илүү цаг царцуулдаг аж. Эмэгтэйчүүдэд шийдэмгий зан л хэрэгтэй. Бизнесийн хэрэгт хамгийн их хэрэг болдог. “ Энэ даашинз намайг тарган харагдуулах болов уу? “ Магадгүй. гэхдээ үүнийг шийдэхэд 20 минут зарцуулж яагаад ч таарахгүй.

Эрчүүд эмэгтэйүүдээс олон ажил амжуулж чаддаг
Эмэгтэйчүүдтэй ажиллахын тулд тэдэнд давхар даалгавар хугацаатай өг.  Эмэгтэйчүүдэд нэг зэрэг олон даалгавар биелүүлж сурахын ач холбогдлыг ойлгуулах нь ажлын бүтээмжид сайнаар нөлөөлнө.
Төсөв багассан үед ихэнх албан газрууд ажилчдын тоог хоёр дахин багасгадаг. Ийм нөхцөлд нэг ажилтанд олон үүрэг даалгавар ногдох нь гарцаагүй. Харин эрчүүдийн хувьд хэд хэдэн асуудлыг ч хялбархан шийдэхдээ сурамгай байдаг аж. Иймэрхүү олон талт асуудлыг шийдэхдээ хүн болгон онцгой чадвартай  байхыг нөхцөл байдал шаардаж байдаг.

Мөн дээрх судалгааны үр дүн эрчүүд эмэгтэйчүүдээс 18 хувиар илүү идэвхитэй байдгийг харуулжээ. Эрэгтэй хүн нэг цагт 53 цонх нээж байхад эмэгтэй хүн цагт 45 цонх хааж байжээ. Эрчүүд дарга руугаа төслийнхөө талаар е-мэйл бичэх үедээ компьютерийнхээ дэлгэц дээр элдэв порно зураг үзэж амралтын өдрүүдийнхээ төлөвлөгөөг боловсруулж суудаг аж.  
Жижиг даалгавраас эхэл. Хэрэв даалгавар өгсөн бүсгүй ажилдаа дарагдаад амралтын өрөөнд уйлж суугаа бол сайны тэмдэг. Хэвлэгч машиныг цаасаар дүүргэж е-мэйлүүдийг ангилна. Утсаар ярьж, хариулна. Эмэгтэй хүн цай зөөж, шуудан авчрах таатай ч тэр үүнийг  нэг зэрэг хийж чадахгүй гэж үү? Хөнгөн ажлаа гялалзуулдаг болгохын тулд түүнд хүндэвтэр даалгавар өг. Үүний дараа  түүнийг илүү цагын завсарлагаар урамшуулахад тэр ажилдаа илүү сэтгэл гаргах болно.

Бэлтгэсэн Н. Энх    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж