Баруун, зүүн хоёр чиглэлд төмөр зам тавина

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

Баруун, зүүн хоёр чиглэлд төмөр зам тавина

Монгол Улсын төмөр замд төрөөс баримтлах бодлогын дагуу  Даланзадгад-Чойбалсан хүртэл 1100 км зам тавьж, дараагийн ээлжинд Нарийн Сухайт-Шивээхүрэн, Ухаахудаг-Гашуунсухайт , Хөөт-Нөмрөг, Хөөт-Бичигт чиглэлд нийт 900 км зам тавихаар холбогдох шийдвэрүүдийг баталсан билээ. Тиймээс Зүүн аймгуудыг хамрах “Хөөт-бичигт” чиглэлийн  болон баруун аймгуудыг хамрах “Баруун босоо тэнхлэг”-т шинээр төмөр замыг барих төслийн багийнхан өнөөдөр Үндэсний хөгжил шинэтгэлийн хороонд зөвлөлдөх уулзалтыг хийлээ. Энэхүү уулзалтыг Дэлхийн банкны “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг лэмжих төсөл” болон Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо хамтран зохион байгуулсан юм. Энэ үеэр төмөр зам барих ажлыг байгальд хор нөлөөгүйгээр, ашигтай байрлалд барихыг онцолж байсан бөгөөд багийнхны хэлж буйгаар зүүн бүсийн төмөр замыг эхний ээлжинд хийх талаар онцлов. Одоогийн байдлаар дээрх хоёр чиглэлд төмөр зам барих техник эдийн засгийн үндэслэлийг хувийн хэвшлийн компаниудтай хамтарч, яамд, агентлагуудын мэргэжилтнүүд хийж байгаа ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж