Орон сууцны хороололд газар хууль бусаар олгогдсон, мөн барилга барихаар хашаа хатгаж газар шорооны ажил эхлүүлэх гэж байгаа талаар сүүлийн үед Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн даргын нэр дээр иргэдийн гомдол ихээр ирж байгаа тул ийм шийдвэр гаргасан аж. Шийдвэрт “Ойрын үед Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн ерөнхийлөгчийн хооронд 2008 онд байгуулсан санамж бичгийн хэрэгжилт болон газар олголтын асуудлаар нийслэлийн ИТХ-аар хэлэлцэхээр төлөвлөж байгаа тул энэ хугацаанд улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийх барилгын ажлаас бусад барилгын ажил шинээр эхлүүлэхгүй байхыг мэдэгдье” гэсэн байна.
Барилгын ажил шинээр эхлүүлэхгүй байх шийдвэр гаргалаа
Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга шинээр барилгын ажил эхлүүлэхгүй байх шийдвэр өнөөдөр гарган, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Газрын албанд хүргүүлжээ.
Б.МАРАЛ