Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Өмнөговь аймагт хийсэн нэгдсэн шалгалтаар 80.2 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд байрлах Баяндалай сумын Дэвсэг, Сэврэй сумын Баян бор нуруунд алт олборлож байсан 11 иргэний хууль бус үйлдлийг таслан зогсоосон байна.
Д.ЖАРГАЛ