Эштон Катчер экс эхнэрээ тавгүйтүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

Эштон Катчер экс эхнэрээ тавгүйтүүлэв

Холливудын од Эштон Катчер, Мила Кунис нарын учир ургуулсан тухай сонсоод жүжигчин Деми Мур галзуурах шахсан гэнэ. 15 насаар дүү Эштон Катчертай гэрлэсэн Деми Мур нөхөр нь өөр олон бүсгүйтэй уулздаг болж, түүнийг хуурсныг мэдээд өнгөрсөн жил гэрлэлтээ цуцлуулж байлаа. Гэтэл Жүжигчин Эштон Катчер, Мила Кунис нар дурлалт хосын тухай романтик кинонд хамтран тоглосноос хойш хагацаж салахаа больсон тухай хэвлэлээр шуугих болсон ч залуу жүжигчдийн үнсэлцэж байгаа зураг хэвлэлээр тарахаас өмнө хэн ч энэ ярианд итгээгүй гэхэд болно. Гэтэл залуусын халуун дотно харилцааг илтгэсэн мөчийг папарацид илчилснээр шоу ертөнц тэдний тухай мэдээллээр буцалж байна.

Эштон Катчер өдгөө технологийн ертөнцийн алдартан Стив Жобсын тухай кинонд тоглож байгаа бөгөөд Мила Кунистай байнга уулздаг гэнэ. Эштон Катчерын нэгэн найзын хэлснээр Мила Кунис тэднийд бараг нүүж очоод байгаа аж. Харин жүжигчин Деми Мур хуучин нөхөр нь залуухан, хөөрхөн хүүхэнтэй учир ургуулсныг мэдээд сэтгэлээр унаж, тавгүйтсэн байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж