Долоон аймагт цахим үнэмлэх олгожээ

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

Долоон аймагт цахим үнэмлэх олгожээ

УБЕГ-аас нийт долоон аймагт цахим үнэмлэх нийлүүлж дууссан байна. Тодруулбал, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Говь-Алтай, Хэнтий, Завхан зэрэг аймагт цахим үнэмлэхийг хэвлэж хүргүүлсэн аж.

УБЕГ-аас мэдээлж буйгаар эхний ээлжинд холын аймгуудад цахим үнэмлэхийг олгож, дараагийн ээлжинд төвийн аймгууд болон Нийслэлд нийлүүлэх юм. Цахим үнэмлэхийг долоо хоногийн бүх өдрүүдэд 24 цагаар хэвлэж байгаа бөгөөд өдөрт дунджаар 20 мянган цахим үнэмлэх бэлэн болдог байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж