Фелпс илчлэг ихтэй хоол сонгодог болжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

Фелпс илчлэг ихтэй хоол сонгодог болжээ

Олимпын усанд сэлэлтийн төрөлд 16 медалийн эзэн болж, өөрийн дээд амжилтыг тогтоосон, хошой аварга Майкл Фелпсыг Лондон 2012 Олимпын наадмаас од шүүрэх эсэхийг дэлхий нийтээр ажиглаж байна. Өөрт нь асар их амжилт бас шүтэн бишрэгч бүсгүйчүүдийн бүхэл бүтэн арми бий болгосон энэ спортод тэрбээр амжилтаа баталгаажуулахаар шаргуу бэлтгэл сургуулилт хийж байгаа гэнэ. Олимпын хошой аварга, 27 настай Майкл Фелпс нормдоо орохоор өдөрт 1,200 ккал илчэгтэй хоол идэж байгаа аж. Түүний хувийн дасгалжуулагч, эмчийн хэлснээр шаргуу бэлтгэлийн үед усанд сэлэлтийн чадварлаг тамирчин өдөрт дунджаар 6,000 ккал ичлэг авах ёстой боловч Майкл Фелпсийн хувьд Олимпын шаргуу бэлтгэлд хэдийн орсон тул аль болох хөлсөө гаргаж, илчлэгийн хэмжээг бууруулахыг зөвлөжээ. Нөгөө талаар Майкл Фелпст хлостерины хэмжээ их байгаа авч, түүнийг тэнцвэржүүлэх цаг байхгүй аж. Тиймээс хлостерины хэмжээг нь байнга хянаж байгаа гэнэ. Америкийн усанд сэлэлтийн А зэрэглэлийн тамирчин өглөөний цайн дээр шарсан өндөгтэй гурван сэндвич, шоколадтай гурван шарвин, таван омлетт, элсэн чихэртэй гурван зүсэм франц талх, нэг аяга овьёосны будаа идэхийн зэрэгцээ энергийн ундааг лааз, лаазаар нь уудаг аж. Жирийн хүний хувьд ийм хэмжээний илчлэгтэй хоол маш аюултай боловч тамирчдын хувьд шаргуу бэлтгэлийн үед энэ юу ч биш гэнэ. Майкл Фелпс олон улсын томоохон тэмцээнүүдээс нийт 66 медаль хүртсэний 55 нь алт, ес нь мөнгө, гурав нь хүрэл медаль юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж