Mariah Carey “Америкийн шүтээн”-ийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

Mariah Carey “Америкийн шүтээн”-ийг шүүнэ

Америкийн алдарт дуучин Mariah Carey “Америкийн шүтээн” телевизийн шоуны дараагийн  цувралын шүүгчээр ажиллах болжээ. Тэрбээр энэ тухай “Би Америкийн шүтээнтэй нэгдэх болсондоо үнэхээр баяртай байна. Би үүнийг тэсэн ядан хүлээж байлаа. Та бүхэнтэй ирэх нэгдүгээр сард уулзах болно” хэмээн “Fox” энтэртайментийн Ерөнхийлөгчтэй утсаар ярих үедээ мэдэгдсэн байна. Америкийн шүтээний саяхан өндөрлөсөн цувралын шүүгчид болох “Aerosmith” хамтлагийн дуучин Стивен Тайлер, алдарт дуучин Женнифер Лопез нар шоуны төгсгөлд шүүгчээс гарсан билээ. Тэднийг гарснаас хойш шоуны байнгын шүүгч Рэнди Жексон экс шүүгчдийн халааг олох эрэлд гарсан бөгөөд түүний жагсаалтын эхэнд Mariah Carey байсан юм.

Mariah Carey “Америкийн шүтээн”-тэй нэг жилийн гэрээ байгуулсан бөгөөд жилд 18 сая ам.долларын цалин авахаар болжээ. “Америкийн шүтээн”-ий шинэ цуврал ирэх нэгдүгээр сарын 12-нд эхлэх юм байна. Мөн ирэх цувралд Америкийн шүтээний хөтлөгчөөр  Райан Сикрест эргэн ирэх ажээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж