
Гонгконгийн “Elements” нэртэй mall-ын гадна битүү болор шигтгээтэй нэгэн машин байх болсон нь Mercedes SLK 200. Swarowski-ын болороор “хөлнөөс толгой хүртэл” нь гоёсон уг машин хүн бүхний харааг булааж байгаа бололтой. Уг машиныг худалдахгүй бөгөөд “Elements” mall-ын чимэглэл төдий байрлаж байгаа аж. Машины дугаар байрлах хэсэгт “Elements” гэж бичсэн байна. Swarowski-ын болроор гоёсон өөр нэгэн машин бол Mercedes-Benz SL600. Түүнийг гялалзуулахын тулд 300000 болор шигтгээ хэрэглэсэн байна. Уг машиныг өнгөрсөн нэгдүгээр сард Японд болсон авто үзэсгэлэн дээр олон нийтэд харуулж байсан юм.
Ж.Нил