Мел Гибсоныг хойд ээж нь шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

Мел Гибсоныг хойд ээж нь шүүхэд өгчээ

Холливудын найруулагч, жүжигчин Мел Гибсоны  хойд ээж ааваас нь салсны гол буруутан хэмээн түүнийг шүүхэд өгчээ. Тедди Хикс Мел Гибсоны аавтай 2001 онд гэрлэсэн юм. “TMZ” сайтад мэдээлснээр 78 настай Тедди Мел Гибсоноос 65,000 ам.доллар нэхэж байгаа юм байна. Мел Гибсон өөрийг нь сүрдүүлж, ааваас нь салахыг шаардсан гэж хойд ээж нь шүүхэд гомдол гаргасан гэнэ. Теддигийн мэдүүлснээр Мел Гибсон, түүний эгч Маура нар эцгийгээ хачирхалтай эмчилгээнд явуулах гэхэд нь саад болсноос болж, түүнийг үзэн яддаг болсон гэнэ. Гэвч Мел Гибсоны 93 настай аав саяхан түүнд бичсэн захидалдаа “Бидний хайр үүрдийнх” гэж бичсэн байжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж