хамруулах ажил малчдын хамгийн чухал ажлын нэг болдог. Манайх шиг
малынхаа ашиг шимээр амьдардаг улсын хувьд мал сүргээ, эрүүл саруул
байлгах нь улсын эдийн засаг тогтвортой байх нэгэн үндэс билээ. Тэгвэл
мал вакцинжуулах ажлын явц ямар байгаа талаар ХААЯ-ны Мал эмнэлэг,
үржлийн газрын ерөнхий эпидемиологич Ц.Пүрэвхүүгээс тодрууллаа.
-Манай улс жилд хэдэн удаа малаа вакцинжуулалтад хамруулдаг вэ?
-Мал эмнэлэг, малчин, Засаг даргын тамгын газар хоорондын гэрээгээр жилд
тавдугаар сараас наймдугаар сар, наймдугар сарын дундаас аравдугаар
сарын хооронд малыг вакцинжуулдаг. Энэ нь жил тойрон хийгддэг ажил. Мөн
халдварт өвчин дэгдсэн үед малчдын хүсэлтээр вакцинд хамруулдаг.
-Энэ жил хэдэн мал хамруулж байгаа вэ?
-Зүүн аймгууд болох Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв аймаг гэх мэт долоон
аймгийн 56 сумын давхардсан тоогоор 45 орчим сая малыг вакцинд хамруулж
байна.
-Малыг вакцинжуулснаар халдварт өвчнөөс бүрэн хамгаалж чадна гэж үзэж болох уу?
-Ванцинжуулалт хийх хэд хэдэн шалтгаан байдаг. Өвчин гарсан хойно нь бус
өвчин гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор хийдэг. Мөн өвчин
гарсан үед тархаахгүй гэж хийдэг. Гэхдээ вакцинд хамрагдсан мал огт
өвчлөхгүй гэсэн үг биш л дээ. Ванцинд хамрагдалгүй үлдсэн нэг мал өвчин
тусахад л өвчин нь тархаад хамрагдсан малаа өвчлүүлээд байвал
вакцинжуулсны үр дүн гарахгүй гэсэн үг.
-Манай улс малын вакцины хэрэгцээгээ хэрхэн хангадаг вэ?
-Шүлхийн вакцинаас бусдыг дотооддоо үйлдвэрлэдэг. Эм, тариа зэргээ
өөрсдөө үйлдвэрлэдэг болсон нь мал эмнэлэгийн салбарт гарсан дэвшил.
-Вакцины зардлыг хэн хариуцдаг вэ?
-Малын вакцины зардал улсын төсөв болон орон нутгийн төсвөөс гардаг.
-Малыг вакцинжуулахад хамгийн их гардаг хүндрэл юу вэ?
-Малчид малаа товлосон хугацаанд, заасан газар аваачиж вакцинжуулалтад
хамруулж байх хэрэгтэй байдаг. Ингэхгүй болохоор манайх шиг мал сүрэг
олонтой орны хувьд хүндрэлтэй байдаг. Мал вакцинжуулна гэдэг чинь хялбар
ажил биш шүү дээ. Хамгийн гол нь малдчид маань мал эмнэлэгтэйгээ уялдаа
холбоо сайтай ажилаж байж л малаа элдэв төрлийн өвчнөөс сэргийлнэ шүү
дээ.
-Сүүлийн жилүүдэд манай улсад ямар халдварт өвчин зонхилж байгаа вэ?
-Сүүлийн жилүүдэд шүлхий өвчин, адууны ханиад хамгийн их бүртгэгдсэн. Адууны ханиад нь хурдан тархдаг өвчин болохоор вакцинд яаралтай
хамруулах шаардлагатай байдаг. Энэ жил адууны ханиадын тохиолдол гарсан ч
хөнгөн хэлбэрийн томуу төст өвчин байсан болохоор хүндрэл гараагүй.
Харин боом өвчний тохиолдол сүүлийн жилүүдэд буурч байгаа.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин