Монголын хөлбөмбөгийн холбоо ирэх намар эх орондоо олон улсын нэр хүндтэй хоср сургалтыг хүлээн авах гэж байна. Эхнийх нь есдүгээр сарын 24-27-нд болох хаалгач нарын дасгалжуулагчийн, удаах нь аравдугаар сарын 1-7-нд болох футзалын нэгдүгээр түвшний дасгалжуулагчийн сургалт юм.
Сургалтад оролцох хүсэлтэй дасгалжуулагч нарыг энэ сарын 30 хүртэл Монголын хөлбөмбөгийн холбоонд бүртгэж байна.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин