-Улаанбаатар хотын хэмжээнд ажиллагаагүй байгаа гэрлэн дохио бий юу?
-Одоогийн байдлаар нийслэл хотын хэмжээнд ажиллагаагүй гэрлэн дохио байхгүй. Гэрлэн дохио эвдэрч саатал гарсан тохиолдолд манай замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хариуцсан мэргэжилтнүүдийг явуулж засуулдаг. Засварын ажиллагаа явагдаж байх хугацаанд замын цагдаа хөдөлгөөнийг зохицуулдаг.
-Гэрлэн дохионд гэмтэл гарсны улмаас замын бөглөрөл үүсдэг гэж ойлгож болох уу?
-Тухайн газрыг хариуцан цахилгаанаар хангадаг Дулааны цахилгаан станцид гэмтэл гарсан тохиолдолд гэрлэн дохио ажиллагаагүй болдог. Мөн бороо хур болон бусад хүчин зүйлсээс болж гэмтэл гарах тохиолдол ч бий. Энэ үед гэмтлийг засч дуустал мөн л замын цагдаа хөдөлгөөнийг зохицуулна гэсэн үг.
-Баруун дөрвөн замд байрлах гэрлэн дохионы шилжилтийн цаг зөрдөг гэсэн яриа байдаг?
-Гэрлэн дохионы шилжүүлгийг манай төв хянаж байдаг. Тиймээс шилжих цаг нь зөрөхгүй. Харин явган хүнийг зам гарахыг зөвшөөрсөн ногоон гэрэл асах үед автомашин хөдөлгөөнд оролцож байвал замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл жолооч нар улаан гэрэл асахаас өмнө амжих гээд шар гэрлээр дайрч осол гаргах нь бий.
-Зам засварын ажилаас болж ажиллагаагүй болгосон дохио байгаа юу?
-Улаанбаатар хотын хэмжээнд 70 гэрлэн дохио байдаг. Эдгээрээс нэг л гэрлэн дохио ажиллахгүй байгаа. Тэр нь Өгөөжийн уулвараас Баруун 4 зам хүртэлх зайд байрлах гэрлэн дохио юм. Энэ хэсгийн замыг засч байгаатай холбогдуулан гэрлэн дохиог түр хугацаагаар унтраасан байгаа. Ойролцоогоор сар орчим болно.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин