“Алмаазан лиг 2012”-ийн есдүгээр тойрог энэ сарын 20-нд боллоо.
Монакогийн вант улсад үргэлжилсэн энэ тойрогт эрчүүд 200, 400, 1500 болон 3000 метрийн саадтай, 110 метрийн халхалттай гүйлт, өндрийн харайлт, уртын харайлт, жад шидэлтээр өрсөлдсөн бол бүсгүйчүүд 100, 800, 3000 метрийн болон 400 метрийн халхалттай гүйлт, тулгууртай харайлт, гурвын харайлт, диск шидэлтийн төрөлд хүч үзлээ. Катарын Доха хотод тавдугаар сард эхэлсэн “Алмаазан лиг”-ийн дараагийн тойрог наймдугаар сарын 17-нд Шведийн нийслэл Стокгольмд болно. Харин шигшээ тэмцээнүүд наймдугаар сарын 30-нд Швейцарийн Цюрих, есдүгээр сарын 7-нд Бельгийн нийслэл Брюссельд болох юм.
Б.БИЛГҮҮН
"ӨДРИЙН ШУУДАН" сонин