Ливийн Үндэсний Олимпийн хорооны дарга Набил Элалемыг Триполи хотноо энэ сарын 17-нд барьцаалсан хэрэг гараад байсан билээ. Түүнийг барьцаалсан этгээдүүд болоод уг хэргийн талаар ямар ч тодорхой мэдээлэл байхгүй байсан ч Набил Элалем өнөөдөр буюу мягмар гаригт эсэн мэнд эргэн иржээ. Ахмед Набилын мэдээлснээр түүнийг барьцаалснаас хойш долоо хонгийн дараа буюу өнөөдөр нэгэн зэвсэглэсэн этгээд хотын төвд өөрийн машинаасаа буулгаж үлдээсэн байна. Барьцаалагдсан хэргийн талаар тус улсын албаныхан ямар ч тайлбар хийгээгүй гэж AP агентлаг мэдээлж байна. Набил Элалем хэвлэлийнхэнд хэлэхдээ уг хэрэгт буруутай этгээдүүдийг олж илрүүлэхээр албаныхан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа хэмээжээ.
Э. Анхтуяа