Цөмийн технологиор сэтгүүлчид номын дуу сонсоно

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

Цөмийн технологиор сэтгүүлчид номын дуу сонсоно

Цөмийн энергийн газар, Мон-Аме шинжлэх ухааны төв хамтран “Цөмийн технологийн хэрэглээ өнөө ба ирээдүй” сэдэвт хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд зориулсан сургалтыг энэ сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулахаар болоод байна. Цөмийн технологийн хэрэглээ, ач холбогдол, үр нөлөөний талаар сэтгүүлчдийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэхэд тус сургалтын зорилго оршиж байна.Сургалт семинарын хөтөлбөрийн хувьд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид мэдээ, сурвалжлага бэлтгэх боломжийг бүрүүлж байгаагаа онцлогтой юм байна. Тодруулбал цөмийн технологийг ашиглаж байгаа салбарууд  дээр газар дээр очиж, төсөл хөтөлбөрийн үр дүнтэй танилцах аялал хийгдэнэ.

Тодруулбал: Хавдар судлалын үндэсний төв, Геологийн төв лаборатори, Мал эмнэлэгийн хүрээлэнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үр дүнтэй танилцуулна. Түүнчлэн Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн Сургалт, Эрдэм шинжилгээний хүрээлэнтэй танилцана. Харин сургалтын хоёр дахь өдөр буюу 28-нд ЦЭГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Г.Манлайжав Цөмийн технологийг энхийн зорилгоор хэрхэн ашиглаж байгаа талаар илтгэл тавих гэнэ.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж