Их британийн сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг олимпийн наадмын өмнөх сорилго гурван тоглолтдоо ялагдал хүлээлээ. Тэд сүүлчийн тоглолтоо Бельгийн эсрэг хийж, 56:79-өөр дийлдсэн юм. Тус тоглолтод Британийн төвийн тоглогч Попс Менса-Бонсу 18 оноо, 10 самбараас бөмбөг авсан бол түүний багийн анд Эрик Боатенг 12 оноо, 15 удаа самбараас бөмбөг авчээ.
Британичууд үүний өмнө АНУ, Тунисын багт ялагдаад байсан юм. Олимпийн наадмыг зохион байгуулагч орны баг манай цагаар ирэх нямаас даваа гаригт шилжих 03:00 цагт ОХУ-ын багтай эхний тоглолтоо хийнэ.
“ӨДРИЙН ШУУДАН” сонин