“Victoria’s Secret”-ийн од эргэн тайзнаа

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

“Victoria’s Secret”-ийн од эргэн тайзнаа

“Victoria"s Secret”-ийн сахиусан тэнгэр, дэлхийн нэртэй топ моделиудын нэг Александра Амбросио өөрийн гоо үзэсгэлэнгээрээ дэлхийн олон мянган бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлсээр ирсэн билээ. Харин одоогоор нэрт супер модель маань халамжит сайн ээж хэмээн үнэлэгдэх болжээ. 31 настай, Бразилын үзэсгэлэнт модель бүсгүй өчигдөр буюу даваа гаригт өөрийн хүүхдүүд болох гурван настай охин Энжи, саяхан мэндэлсэн хүү Ноа болон тэдний эмээтэй Лос- Анжелест дэлгүүр хэсч яваад паппарацид өртжээ. Тэд Лос-Анжелесийн баруун хойд хэсэгт орших Малибу хотын дэлгүүрээр хэсч, зоогийн газарт орсон байна. Энэ үеэр Александрагийн ээж түүний гурван настай охин Энжигийн гараас хөтлөн явж байжээ. Александра Амбросио өнгөрсөн тавдугаар сард амаржиж, өхөөрдөм хүүтэй болсон юм. Александра өчигдөр дэлгүүрээр хэсэхдээ өнгөлөг цамц, ягаан шорт, сандал өмссөн нь их л энгийн харагдсан аж. Саяхан төрсөн гэхэд биеийнхээ хэлбэрийг төгс хэвээр нь хадгалж буй үзэсгэлэнт бүсгүйг энэ сарын сүүлээр Лондонд “Victoria"s Secret”-д эргэн очихоор бэлтгэл ажилдаа орсон хэмээн мэдээлж эхэлсэн байна. Сонирхуулахад, тэрбээр Малибу хотын далайн эрэг дээр бизнесмэн нөхөр Жэми Мазур болон хүүхдүүдийнхээ хамт амьдардаг юм.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж