Үндсэн хуулийн цэцийн гишүүн уг өргөдлийг хүлээн авч анхны шалгалтыг хийсэн бөгөөд улмаар маргаан үүсгэх үндэслэлгүй гэсэн шийдвэрийг гаргасан байна. Ийнхүү цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх үндэслэлгүй гэсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний шийдвэрийг өргөдөл гаргагч тал эс зөвшөөрч гомдол гаргасан тул Үндсэн хуулийн цэц бага суудлын хуралдаанаараа уг асуудлыг хянан хэлэлцлээ.
Бага суудлын хуралдаанаас Үндсэн хуулийн цэцийн гишүүний дээрх шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээр үлдээв. Энэ бол Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр тул уг асуудлаар дунд болон их суудлын хуралдаан хийх эрх зүйн үндэслэл байхгүй юм гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.