Хөрөнгийн биржийн арилжаа жигдэрнэ гэв

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн биржийн арилжаа жигдэрнэ гэв

Монголын хөрөнгийн биржийн арилжаа өнөөдрөөс эхлээд жигдрэх тухай албаныхан мэдээлж байна. Тодруулбал, арилжаа муу хийгдэж байгаа гэсэн шалтгаанаар долдугаар сарын 10-наас цахим хуудсандаа өдрийн арилжааны тайлан болон долоо хоног тутмын тоймыг гаргахаа болиод байсан юм. Энэ талаар Монголын хөрөнгийн биржийн Арилжааны албанаас тодруулахад, “өнөөдөр 15.00 цагаас хойш арилжааны тайлан цахим хуудсан дээр мэдээлэл болж, урьдийнх шиг гарна. Ерөнхийдөө арилжаа эргээд сайжирна” гэлээ.

Лондонгийн хөрөнгийг биржийн “Миллениум Ай Ти” арилжааны систем нэвтрүүлж буйтай холбоотой гэсэн шалтгаанаар Монголын хөрөнгийн биржийн арилжаа эрс муудсан гэдэг. Арилжаанд оролцогч компани нь өдөрт 2-3 болсон ч тохиолдол бий. Учир нь шинэ систем нэвтрүүлсэнтэй холбоотойгоор арилжаанд оролцогч аж ахуй нэгжүүд болон брокерийн компаниудад тавих шаардлага өндөрссөн тул ийнхүү хувьцаа гаргах, худалдан авах нь муудсан бөгөөд удахгүй сэргэх учиртай гэж албаныхан тайлбарлалаа.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж