Форлан “Интернациональ”-д нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

Форлан “Интернациональ”-д нэгдлээ

Уругвайн шигшээ багийн довтлогч Диего Форлан Бразилийн “Интернациональ” клубт нэгдэж, эхний тоглолтоо бямба гаригт “Васко да Гама”-гийн эсрэг хийхээр болжээ. Энэ сарын эхээр “Интернациональ” багтай гурван жилийн хугацаатай гэрээ байгуулсан түүнийг Бразилийн хөлбөмбөгийн холбооноос өчигдөр албан ёсоор бүртгэсэн байна. Үүний дагуу тэрбээр даваа гаригаас эхлэн багийнхантайгаа нэгдэж, бэлтгэлээ эхлүүлжээ. Хэдийгээр эрчимтэй бэлтгэлд ороогүй байгаа ч Форлан бямба гаригт Бейра-Рио цэнгэлдэхэд “Васко”-той хийх тоглолтод оролцох гэнэ.

2012 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Алтан бөмбөг”-ийн эзэн Форлан өнгөрсөн улиралд Италийн “Интер Милан”-д тоглохдоо 20 тоглолтод ердөө хоёрхон гоол оруулжээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж