
УИХ-ын дарга З.Энхболд анхдугаар чуулганыг өндөрлүүллээ. Дараагийн чуулганыг жич зарлана гэдгээ онцоллоо. Ямар ч байсан өнгөрсөн баасан гаригаас эхлэн гацаанд ороод байсан УИХ-ын анхдугаар чуулганы хуралдааныг өнөөдөр ийнхүү үргэлжлүүлж УИХ-ын даргаа томилон гацаанаас гаргалаа. Харин УИХ-ын дэд дарга нарыг томилох асуудал үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаан зарлаж шийдвэрлэх үү, эсвэл маргааш уу гэдэг одоогоор тодорхойгүй байна.
Г.ДАРЬ