Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дарга З.Энхболдыг Төрийн хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзахаар болсон байна. Уулзалт одоо зарлагдаад байгаа аж. Гэхдээ УИХ-ын даргаар сонгогдсон З.Энхболд даргын хувьд яг одоо чуулганы танхимд үг хэлж байна. Тэрбээр УИХ-ын гишүүдийг нэг баг болон ажиллаж, Монгол хүн бүрийг хүн шиг амьдруулахын төлөө хамтарна гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.
Мөн УИХ дахь намууд бүлэг байгуулж буй талаарх албан бичгээ хүргэхийг онцоллоо.
Г.ДАРЬ