УИХ-ын даргаар З.Энхболдыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргаар З.Энхболдыг баталлаа

УИХ-ын анхдугаар чуулганаар УИХ-ын даргад З.Энхболд гишүүнийг нэр дэвшүүлснийг хуралдаанд оролцсон 42 гишүүнээс 40 нь дэмжиж 95.2 хувийн саналаар дэмжин баталлаа. Тогтоол батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Үүний дараа УИХ-ын даргын тамгыг залах ёслолын ажиллагаанд шилжиж, УИХ-ын даргын тамгыг хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Л.Цог УИХ-ын дарга З.Энхболдод гардуулан өгч, суудалдаа тухаллаа.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
 З.ЭНХБОЛДЫН ТОВЧ НАМТАР

Төрсөн огноо:
З.Энхболд 1966 оны 5 сарын 23-нд төрсөн.

Төрсөн газар:
Улаанбаатар хот

Хүйс, үндэс угсаа, гэр бүлийн байдал:

46 настай,  халх, ам бvл 5, эхнэр, 2 хүү, охины хамт амьдардаг.

Төгссөн сургууль, мэргэжил:

1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль,
1989 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль Автоматик, телемеханикийн инженер мэргэжлээр
1996 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
2004 онд АНУ-ын Денверийн Их Сургуульд ОУ-ын Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

Эрдмийн зэрэг, цол:

Олон улсын Бизнесийн удирдлагын магистр

1989 онд Улаанбаатар цахилгаан шугам сүлжээнд монтёр
1989-1991 онд *Монел* фирмд инженер
1991-1993 онд *Эрэл* ХХКомпаний захирал
1993-1996 онд *Интер* ХЭАА, ХХКомпанид захирал
1996-1999 онд Төрийн өмчийн хорооны дарга
1999-2000 онд УИХ-ын даргын зөвлөх
2000-2001 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2004-2005 онд Төрийн өмчийн хорооны дарга
2005 – 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2012 он Монгол Улсын Их Хурлын гишүүн
 2012 оноос  Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оны 7 дугаар сарын 24-нд Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажиллаж байгаа.

Шагнал:

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2006 онд Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон

Гадаад хэл:
орос; англи хэлтэй.

Цахим шуудан: enkhboldz@parliament.mn

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж