Аварга загасанд бариулжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

Аварга загасанд бариулжээ

Өчигдөр буюу даваа гаригт Энэтхэгийн далайн дөрөвдэх том арал болох Мадагаскар арлаас 200 километрийн зайтай оршдог Францын Реюньон арал дээр сэлж байсан 22 настай нэгэн тамирчин аварга загасанд бариулж амиа алдсан тухай AP агентлаг мэдээлжээ. Арлын Онцгой байдлын албаны төлөөлөгч Сэржи Бидьюгийн мэдээлснээр аварга загасанд бариулж  амиа алдсан эр Реюньон арлын баруун хэсгээр давалгаан дээр гулгаж байсан серфингээр хичээллэдэг тамирчин байжээ. Аварга загас түүний баруун хөлийг хазаж ийнхүү үхэлд хүргэсэн аж. Гэрчүүдийн цагдаа нарт өгсөн  мэдээллээр арлын  ойролцоо явж байсан тус арлын оршин суугч Александара Рассика түүнд туслан эрэг дээр гаргаж ирсэн боловч тэр аль хэдийн амиа алдсан байжээ. Цагдаа нарын мэдээлснээр залуу эрийг арлын яг ямар төрлийн аварга загас барьсан болохыг тодорхой мэдэж чадаагүй гэнэ. Учир нь гэрчүүдийн өгсөн мэдээлэлд аврага загасны шинж төрхийн талаар тодрхой мэдээлэл байхгүй байсан аж. Реюньон арлын оршин суугчдын мэдээлснээр сүүлийн хоёр жил аварга загас хүнрүү дайрах тохиолол илүү ихэссэн гэнэ. 2011 онд тус арал дээр долоон хүн аварага загсны дайралтанд өртөн амиа алджээ. Харин тус арлын хамгаалалтын албаныхан иймэрхүү аварга загасны дайралтнаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч эхэлсэн хэмээн мэдээлжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж