Кэти Холмсын зургууд сэтгүүлд гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

Кэти Холмсын зургууд сэтгүүлд гарчээ

Америкийн нэрт жүжигчин Кэти Холмс нөхөр Том Крузээс салж, олны хэл амны бай болсон сэтгэлийн зовиур нь одоо хүртэл арилаагүй байгаа билээ. Гэсэн хэдий ч жүжигчин бүсгүй саяхан нэгэн сэтгүүлд өөрийн шинэ зурагнуудаа нийтлүүлсэн байна. Энэ нь түүний нөхрөөсөө салсан ганц бие хүний амьдралын замыг сонгож, эрх чөлөөтэй явахыг эрмэлзсэн хүсэлтэй нь холбоотой болов уу. Кэтигийн шинэ зургууд Калифорний өдөр тутмын “C” сэтгүүлд гарсан юм. Сонирхуулахад, тэрбээр загварын ертөнцөд хүч үзэхээр шийдэж, өөрийн брэндийн хувцаснуудаа ирэх есдүгээр сард болох “Holmes & Yang” шоунд толилуулахаар бэлтгэж байгаа билээ. Сэтгүүлийн хуудсыг зоригтой, шинэлэг зургаараа чимсэн нь ч үүнтэй холбоотой биз ээ.

Э.АHХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж