“Тур де Франс”-ын анхны Британи аварга

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

“Тур де Франс”-ын анхны Британи аварга

Дугуйн спортын олон өдрийн нэр хүндтэй “Тур де Франс”-ын аварга тодорлоо. 99 дэх удаагийн тэмцээнийг нийлбэр дүнгээр итгэл төгс тэргүүлж байсан Их Британийн дугуйчин, олимп, дэлхийн аварга, “Скай” багийн Брэдли Уиггинс 87:34.47 амжилтаар тэргүүлж “Тур де Франс”-ын аваргын алдрыг хүртсэн анхны британи дугуйчин боллоо. Түүний араас багийн анд Крис Фрам 3:21 минутын алдагдалтайгаар аман хүзүүдэв. 2009 онд дөрөвдүгээр байрт орж байсан Уигги энэ жил британичуудын итгэл найдварыг алдсангүй.

Австралийн нэрт дугуйчин Гари Уиггинсийн хүү тэрбээр Бельгид мэндэлсэн ч ээж нь Лондонд ирж суурьшсан аж. Уигги 12 настайгаасаа дугуйн тэмцээнд оролцож эхэлсэн ба Лондоны өсвөрийн наадамд оролцсон хамгийн залуу тамирчин болж, алдрын танхимд нэрээ мөнхөлсөн. 1997 онд 17 настайдаа өсвөрийн ДАШТ-д оролцож түрүүлсэн бөгөөд тэмцээн бүртээ өндөр амжилт үзүүлсэн дэлхийн шилдэг дугуйчны нэг билээ. Тэрбээр 20 настай байхдаа “Сидней-2000” олимпийн наадамд оролцож багийн төрөлд хүрэл, “Афин-2004”-өөс алт, мөнгөн медаль, “Бээжин-2008”-аас хошой алтан медаль хүртсэнээс гадна ДАШТ-д найман удаа хурд сорьж долоон алтан медаль авч байжээ.

Байр

Дугуйчин

Баг

Хугацаа

1

Брэдли Уиггинс (Их Британи)

Team Sky

87:34.47

2

Крис Фром (Их Британи)

Team Sky

+3.21

3

Винченцо Нибали (Итали)

Liquigas-Cannondale

+6.19

4

Юрген ван ден Броек (Белги)

Lotto-Belisol

+10.15

5

Тижэй ван Гардерен (АНУ)

BMC Racing Team

+11.04

6

Хаймар Зубелдиа (Испани)

RadioShack-Nissan

+15.41

7

Кэйдл Эванс (Австрали)

BMC Racing Team

+15.48

8

Пьер Роллан (Франц)

Team Europcar

+16.26

9

Яни Брайкович (Словени)

Astana

+16.33

10

Тибау Пино (Франц)

FDJ-BigMat

+17.17

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Б.БИЛГҮҮДЭЙ

Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж