Паранж өмсөхийг Үндэсний Ассамблей буруутгав | News.MN

Паранж өмсөхийг Үндэсний Ассамблей буруутгав

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Паранж өмсөхийг Үндэсний Ассамблей буруутгав

Францын үндэсний ассамблей паранж өмсөх ба хижаб алчуур зүүхийг буруутгасан тогтоол гаргалаа. Энэ талаар санал хураахад 434 депутатууд оролцсон ба тэд бүгд тогтоолыг дэмжсэн байна. Гэхдээ коммунистуудыг төлөөлсөн 30 депутат санал хураалтаас татгалзан хуралдааныг орхин гарсан байв.
Тогтоолыг дэмжсэн депутатууд олон нийтийн газар паранж өмсөх нь Францын үнэт зүйлсийг доромжилсан хэрэг гэж тооцжээ. Францын парламентын  доод танхимын энэ баримт заавал биелүүлэх ёстой шийдвэр биш. Одоо Засгийн газар нь паранж өмссөн эмэгтэйчүүдийг торгох шинэ хуулийн төслийг боловсруулж байна. Эхнэрээ паранж өмсөхийг шаардсан эрэгтэйчүүдийг хорьж шийтгэхээр шинэ хуулинд заах гэнэ.
Энэ жилийн долдугаар сард шинэ хуулийн төслийг Францын парламент авч хэлэлцэх бололтой. Уг төслийг ерөнхийлөгч Николя Саркозийн зааврын дагуу боловсруулж байгаа гэнэ. Тэрээр мусульманы уламжлалт хувцасыг эмэгтэйчүүд өмсөхийг Францад зөвшөөрөхгүй гэсэн утгаар олон удаа ярьж байсан юм.
Одоо Францад 5-6 сая мусульман амьдарч байна. Гэсэн ч тус улсын Дотоод хэргийн яамны мэдээгээр нүүрээ бүрэн хаасан хувцасыг 2000 орчим эмэгтэйчүүд өмсдөг гэнэ. Ийм хувцасыг олон нийтийн газар өмсөхийг бүрэн хориглох тухай асуудал Францад 2004 оноос яригдаж эхэлсэн юм.
Паранжийг олон нийтийн газар өмсөхийг хориглох хуулийн төслийг Бельгид өмнө нь авч хэлэлцсэн байв. Түүний Бельгийн парламентын доод танхимын 136 депутат дэмжиж хоёр нь түтгэлзсэн байлаа. Бельгийн шинэ хуулиар түүнийг зөрчсөн тохиолдолд торгох ба эсвэл долоо хоног хүртэл хорин шийтгэх юм.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-13 84.72.170.215

zov bainaumhii haltaruudiig darah heregtei

Avatar

Зочин 2010-05-13 182.160.56.160

2010 оны Дэлхийн аваргад оролцох Аргентин Бразил Англий Франц Герман Португал Итали Голланд Испани шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ 9975-7810 adidas nike umbro puma ee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж