Хөвсгөлд боом гарч, хөл хорио тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

Хөвсгөлд боом гарч, хөл хорио тогтоолоо

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн Эрэгмод гэдэг газарт зусч байсан иргэн Ц.Лувсанравдангийн хотноос нэг тугал энэ сарын 16-нд өвчилж, үхсэн байна. Энэ сарын 20-нд гарсан шинжилгээний хариугаар тугал боом өвчнөөр үхсэн нь тогтоогджээ. Тиймээс тус сумын Засаг даргын захирамжаар энэ сарын 20-ноос эхлэн Эрэгмод гэдэг газарт 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Боом өвчин гарсан голомт нь сумын төвөөс урд зүгт 27 км аж. Уг голомтод нэг өрхийн зургаан хүн, 91 адуу, 67 үхэр, 742 хонь, 215 ямаа, нохой хоёр нийт 1117 мал, амьтан байгаа гэсэн тоо гарчээ. Одоогоор голомтын бүсэд нэмж мал өвчлөөгүй байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж