П.Даш нарт 3.6 жилийн ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

П.Даш нарт 3.6 жилийн ял оноолоо

ОБЕГ-ын дарга асан, генерал П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга Л.Алтангэрэл нарт холбогдох хэргийг өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэн, ял оноолоо. Тэднийг эрүүгийн тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар хууль бусаар эд хөрөнгө ашиглах, 150 дугаар зүйлд зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэх үндэслэлээр шалгаж, шүүхээс  гэм буруутайг тогтоон, тус бүрт нь 3.6 жилийн хорих ял оноосон байна.

П.Даш нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд болж, Хан-Уул дүүргийн шүүхээс П.Дашид 4.6,  Л.Алтангэрэлд 3.6 жилийн хорих ял оногдуулсан ч  ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн байсан юм. Гэвч П.Даш, Л.Алтангэрэл нар нь “Бид ямар ч буруугүй, тиймээс сэвтсэн нэр төрөө сэргээлгэнэ” хэмээж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гомдлыг хэлэлцсэний дагуу уг хэргийг анхан шатны шүүхэд дахин буцааж, шүүх хэргийг хэлэлцээд дээрх ялыг оноогоод байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж