Тавантолгой-Сайншанд-Чойр чиглэлд 1100 км, дараагийн ээлжинд Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд 400 гаруй км төмөр зам барих ажлын талаарх зөвлөлдөх уулзалт өнөөдөр 14.30 цагт Үндэсний хөгжил шинэтгэлийн хороонд болох аж. УИХ-аас Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд дээрх чиглэлд төмөр зам барих ажлыг шат дараатайгаар хийх болсон билээ.
У.БОЛОР