
Тэрбээр эхний тойрогт Хятадын их мастер, дэлхийн аварга Хоу Ифаньтай тоглож тэнцсэн бол хоёрдугаар өрөгт мөн Хятадын шатарчин Руан Луфейд, гуравдугаар тойрогт ОХУ-ын шатарчин Екатерина Ковалевскаяд хожигдсон. Харин удаахь гурван өргийн тоглолтод хайнцсан байна. Тодруулбал, дөрөвдүгээр тойрогт ОХУ-ын их мастер Надежда Косинцеватай цагаанаар тоглож, тавдугаар тойрогт Украйны шатарчин Катерина Лагнотой, улмаар зургадугаар тойрогт Хятадын Жао Сьюэтэй тэнцжээ.
Өнөөдөр болох долдугаар тойргийн тоглолтод Б.Мөнгөнтуул Армяны шатарчин Лилит Мкртчянтай цагаанаар тоглох юм.
С.ЦЭЛМЭГ