Замбалгарав Элтон Жоноос илүү

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Замбалгарав Элтон Жоноос илүү

“Universe Best Songs-2010” шоу нэвтрүүлгийн дөрөвдүгээр шатны шалгаруулалт эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Саяхны нэгэн нэвтрүүлгээр Замбалгарав гэх оролцогч залуу гурван шүүгч, үзэгчдийг гайхшруулаад авав. Замбалгарав алдарт дуучин Элтон Жонын “Sorry Seems To Be The Hardest Word” хэмээх сайхан дууг сонгож дуулсан. Үнэндээ тэр бүгдийг уяраасан гэхэд болно.

Хамгийн хатуу үгтэй Рагу хүртэл түүнд хүндэтгэл үзүүлэн босч алга ташиж ”Миний хайж байгаа хүн энэ мөн байна. Чи шүү, чи шүү” хэмээн байн байн орилсон бол шүүгч Долгион “Энэ үгийг Элтон Жон сонсвол гомдох л байх. Гэхдээ чи энэ дууг Элтон Жоноос илүү дууллаа” хэмээн хэлсэн юм.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж